2026 оны 01 сарын 06

Хөрөнгө оруулалт хийж эхлэх хүсэл байгаа ч олсон мөнгө зардалдаа яваад дуусчихаад байнаа гэж бодож байгаа бол энэ постыг уншаарай.
Орлого хүрэхгүй байна гэдэг нь орлого хангалтгүй бага байна гэсэн үг тийм үү. Зардлаа танах хэрэгтэй гэж хүмүүс хэлдэг, бас бид нар боддог ч гэсэн хоол хүнс, унаа тээвэр, амьдрал ахуй гээд зардал зайлшгүй гарна гэдэг нь бас үнэн юм. Танаад танаад хүний амьдрах хэрэгцээ гэж байдаг тул энэ арга тийм ч сайн үр дүнтэй биш.
Тэгвэл орлогоо нэмэгдүүлэх арга бас байж болох юм. Орлогоо яаж нэмэгдүүлж болох вэ? Олон төрлийн боломжууд байдаг ба тэдгээрийн нэг нь ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийж эхлэх. Өнөөдөр эхлүүлсэн хөрөнгө оруулалт гялс хурдан үр дүнгээ өгөхгүй. Эхний 1-2 жилд дансанд багахан хэмжээний хүү, өгөөж орж ирээд үр дүнгээ мэдрэх ба жил өнгөрөх тусам таны өгөөж, хүү улам өссөөр л байна. Мэдээж та өөрөө хөрөнгө оруулалтын үр дүнг мэдрээд эхэлсэн тул улам л нэмж хувьцаа, бонд авах хэлбэрээр өөрийгөө баян болгосоор л байх болно. Цаг хугацаа өнгөрөх тусам таны пассив орлого нэмэгдэж, та ухаалаг шийд гаргасан гэдгээ ойлгоно.
Хөрөнгө оруулагч болно гэдэг нь сэтгэлгээний шилжилт хийж байна гэсэн үг юм. Юмыг өөрөөр харж, өмнөхөөсөө өөр санхүүгийн шийдвэр гаргаж, бараа бүтээгдэхүүнийг авъя биш, хувьцаа авъя, бонд цуглуулъя гэдэг шинэ харах өнцөгтэй хүн болохыг хэлдэг.
Өнөөдөр амьдрал ямар байна? 5 жилийн дараа, 10 жилийн дараа ямар байлгамаар байна. Цаг гаргаад нэг бодоод үзээрэй. Мөнгө хүрэлцэхгүй байна! Аанхаа хүрэлцдэг болгомоор байна уу? Хөрөнгө оруулалтаа эхлүүл!
Хэдхэн жилд таны санхүүгийн амьдралд бодитоор үр дүн мэдрэгдэнэ 
Клубтээ урьж байна: www.skool.com/berichcommunity